СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

12 түймрийг бүрэн унтраажээ

Нийтэлсэн
9 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
9 цагийн өмнө

Улсын хэмжээнд сүүлийн таван хоногийн хугацаанд /2025.06.25-30/ Сэлэнгэ, Булган, Дорнод, Дархан-Уул, Төв аймагт нийт 22 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраажээ. 

Харин өнөөдөр /2025.06.30/ 11:00 цагийн байдлаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Дархан-Уул аймгийн Хонгор, Сэлэнгэ аймгийн Ерөө болон Хүдэр суманд 2, Алтанбулаг суманд гарсан нийт 7 ой, хээрийн гал түймрийг цурамд оруулжээ.

Мөн

Түймрийг унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагаас 542 алба хаагч, 74 автомашин, 1 нисдэг тэрэг, Хил хамгаалах байгууллагын 14 алба хаагч, 2 автомашин, Цагдаагийн байгууллагаас 10 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн мэргэжлийн ангийн 246 хүн, 49 автомашинтай буюу нийт 858 хүн, 128 автомашинтайгаар оролцож байна.

Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар /2025.06.30/ 12 аймгийн 65 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 144 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 49.3 хувиар өссөн үзүүлэлт юм.

Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар

Бүртгэгдсэн нийт түймрийн 16.7 хувийг firms.modaps.eosdis.nasa.gov, icc.mn болон бусад түймрийн дулааны цэг илрүүлэх сайтаар илрүүлж, тухай бүрт шуурхай арга хэмжээг авч ажиллаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.