СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-30

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 цагийн өмнө

Энэ зургаадугаар сар улс төрийн “улайссан” үйл явдлуудаар эхэлсэн. Тэр нь үргэлжлэн өрнөсөөр сар шувтрах гэж байна. Тодруулбал, сарын эхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулсан. Тиймээс МАН-д дараагийн Ерөнхий сайдыг тодруулах шаардлага үүсэж байгаа юм. Бараг долоо хоногийн хойно ЕТГ-ын дарга Г. Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болж, МАН-ын Удирдах зөвлөл рүү оруулсан. Удирдах зөвлөлийнх нь 32 гишүүн 100 хувиар дэмжээд Бага хурлаараа хэлэлцэхээр шийдвэрлэсэн. Ингээд процесс цааш үргэлжилсээр “…Г.Занданшатарын” хэмээх Засгийн газар үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.

Тэгвэл, ойрын өдрүүдэд Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр хэлэлцсэн 2025 оны зургаадугаар сарын 9-ний өдрийн МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын үеэр болсон зарим зүйл улс төрийн хүрээнд, тэр дундаа МАН-ынхны хүрээлэлд нэлээд яригдах хандлагатай байна.

Тухайлбал, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн намынхаа Удирдах зөвлөлийн хурал дээр юу, юу хэлснийг нэлээд ярьж байна.

Тэрээр намынхандаа АТГ-тай холбоотой мэдээлэл, эсвэл тайлбар гэхээр зүйлийг ярьжээ. Тэрээр “…Би АТГ-т холбогдох материалуудыг аль эрт тавдугаар сарын 23-нд өгсөн. Гэвч одоог хүртэл нийтэд зарлуулахгүй барьж байна. АТГ ч тайлбар хийлгүй өнөөдрийг хүрлээ. Үүнийг би “…Улс төрийн шалтгаантай” гэж үзэж байна. Ер нь цаашид үүнтэй холбоотой ярих зүйл их гарна. Энэ бүхний цаана юу болсон бэ гэдэг талаар хэлэх зүйл ч их болж байна. Удах тусам тодрох увайгүй зүйлс их болсон доо. Юутай ч болж өнгөрсөн үйл явдлуудын хөөс бууг” гэжээ. Энэ талаар нь улс төрийн хүрээнд “…Түүнийг орлогоо нотлохгүй байна гэдэг шүүмж нэлээд явсан. Харин өөрийнх нь ярьснаар, ямар нэг улс төрийн шалтгаанаар АТГ тайлбар хийж, зарлахгүй барьчихаад байгаа бололтой шүү” гэцгээж байна.

Мөн, Л.Оюун-Эрдэнэ “…Улс орны ахуй амьдрал хариуцаж байсан учраас олон зүйлийг тэвчиж өнгөрөөлөө. Төрөө бодоод, намаа бодоод өдөр тутмын ажил хариуцаж байгаа хүний хувьд тэвчиж гарахыг, аль болох хүмүүстэй уулзахгүй байхыг эрхэмлэж байна. Харин ховоор ажил хийдэг, хэт мэдэмхийрч үг дамжуулагч нар аа, одоо Л.Оюун-Эрдэнийг өөрчлөх зорилго чинь хангагдсан бол одоо урдах ажлаа хий. Хамтарсан засгийг унагах шийдвэрийн ард наад “тоо”-нууд чинь юу болсныг та нар харж л байгаа биз дээ” гэжээ.

Түүний энэ үгийг “…Мань эр тэнд сууж байсан зарим нэг хүнд хандаад хэлчихнэ лээ. Хамгийн гол нь, энэ улс төрийн ажиллагааны эцэст улсын эдийн засгийн үзүүлэлт унаж байна шүү, одоо арга хэмжээ авч, эдийн засагтаа анхаарах цаг гэдгийг хэлсэн” гэж байна.

Түүнчлэн Л.Оюун-Эрдэнэ тус хурал дээр Ерөнхий сайдад нэр дэвшигч Г. Занданшатарыг дэмжиж буйгаа хэлжээ.

Тэгэхдээ “…Уг нь хуулиар бол Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлэх ёстой. Гэсэн ч цагаа тулахаар олон өөр нөхцөл байдалтай нүүр тулдаг. Үүнийг би маш сайн ойлгож байна. Харин сайд болох гээж сууж байгаа та нар шаардлагатай үед өмнөөс нь гал авч байх хэрэгтэй шүү. Нэгэнт танхимд нь сонгогдож ороод сайдаар томилогдсон бол баг болж ажиллаарай. Сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү” гэсэн байна.

Энэ талаар нь “…Шууд утгаараа, өөрийнхөө кэйсийг Г.Занданшатар дээр битгий давтагдаасай гэдэг агуулгаар хэлсэн. Засгийн газрынхаа сайд нарыг бүрдүүлэхэд ямар нөлөө орсон, ерөнхийдөө өөрөө багаа томилж чадаагүй, тийм боломж байдаггүй гэсэн үг. Улс төр нэгэнт хөдлөөд Ерөнхий сайдыг унагах ажиллагаа явагдах үед танхимынх нь сайд нар урвасан, зарим нэг нь үйл явцын гол дүрд тоглосон гэдгийг тойруугаар хэлсэн. Тэр тусам, сүүлийн үгний эзэн бол тодорхой байсан” гэв.

Үүнээс гадна, “…Яг үнэндээ, бид сонгуульд ялсан жаргалаа даахгүйн зовлон болж байна шүү. Уг нь олон улсад 2024 онд МАН ганцаараа 50-иас дээш хувь бүрдүүлсэн нам болсон. Харамсалтай нь, энэ ялалт зарим нэг хүний сандал ширээ булаацалдах атгаг хүслийг төрүүллээ. Ер нь бол, бид олонх биш олон байсан бол өдийд бүх зүгээр л явж байх байсан” гэжээ. Харин энэ тухайд “…УИХ-ын 2024 оны сонгуулийн өмнөх сонгогчдын санаа бодол, МАН-ын тооцоогоор “50+1” хувилбараар санал авах боломж муу байсан. Гэтэл ялчихсан. Олон суудал авсан бол хамтарсан Засгийн газрыг байгуулахаас өөр гарц байхгүй. Олонх болчихсон учраас шалтаг болж байна гэж Л.Оюун-Эрдэнэ хэлээд байна лээ. Дээрээс нь, үүн дээр дөрөөлж, шунал хүслээ гүйцэлдүүлэхээр улс төрийг бужигнуулсан. Тэгээд санасандаа хүрлээ гэдгийг л хэлсэн” гэж тайлбарлан ярьцгааж байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин, Б.БАЯР

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ийм л увайгүй этгээд дээ...
5 цагийн өмнө
116.206.83.106

АТГ-ын даргыг өөрөө санал оруулж томилчихоод одоо буруугаа тэр хүн рүү буцаж байна. Оюун-Эрдэнэд улс төрийн тулх түшиг ч, хүний жудаг ч аль нь ч алга. Тэр олон мөнгөнийнх нь учрыг олоод даруй хариуцлагад татаж хүлээлгэ!

Зочин
5 цагийн өмнө
116.206.83.106

Учрал гэж нөхөр сансандаа хүрч тэргүүн шадар гээч болсон уу

Зочин
4 цагийн өмнө
116.206.83.106

Оюукад итгэж МАН-д санал өгсөн

Баатар
1 цагийн өмнө
116.206.83.106

Бүх зүйл нь хуурамч нов

Зочин
15 минутын өмнө
116.206.83.106

илжигдорж,оджаргал нарын гөлөгнүүд л муулж байна коментоор.та нар амжихгүй шүү.хөрөнгийг чинь хурааж л таарна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.