СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бусдыг хэрцгийгээр зодож танхайрсан холимог тулаанч Г.Чинзоригийг шүүхээс баривчлах шийдвэр гаргажээ

Нийтэлсэн
7 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
7 цагийн өмнө

Холимог тулаанч Г.Чинзориг авто засварын газарт бусдыг онц хэрцгийгээр зодож байгаа бичлэг цацагдсан.

Уг үйлдэлд нь хариуцлага тооцох зорилгоор Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 6-р сарын 28-ны өдрийн 2025/ШЗ/1963 дугаартай захирамж гарчээ.

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос ирүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5 дахь заалтад тус тус заасан үндэслэлээр сэжигтэн Г.Ч-г баривчлах саналыг 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр шүүх хүлээн авч хянан шийдвэрлэв.

Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, сэжигтэн болон өмгөөлөгчийн тайлбар зэргээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа...;” гэх нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр, сэжигтэн Г.Ч-ийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан прокурорын саналыг хүлээн авч, түүнийг сэжигтнээр баривчлах зөвшөөрөл олгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин прокурорын саналд дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “нотлох баримтаа устгах, өөрчлөх, хуурамчаар үйлдэх, эсхүл гэрч, хохирогч, хамтран гэмт хэрэг үйлдсэн хүнд хууль бусаар нөлөөлөх үндэслэл илэрсэн бол” гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ЗОЧИН
6 цагийн өмнө
116.206.83.106

ХОХИРОГЧ Т БИЕИЙН БАЙДАЛ ОНЦ ХҮНД УХААНГҮЙ БАЙГАА

Zochin
6 цагийн өмнө
116.206.83.106

tgmeer de horihgui sul yvuulaad bsn ulaan tsaiam hun alah sanaatai zodoj bhd

Зочин
2 цагийн өмнө
116.206.83.106

Дахиж хүн зодож алахыг нь хүлээгээд байсан юм уу шууд баривчилж хорих ёстой бус уу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.