Улсын хэмжээнд өнөөдөр /2025.06.28/ 17:00 цагийн байдлаар Булган аймгийн Бугат, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын "Бөхөө", "Гурван цагаан толгой" гэх газарт гарсан 4 ой хээрийн гал түймрийг бүрэн унтраажээ.
Хэнтий аймгийн Батширээт, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Шоргоолж” Ерөө суманд гарсан 3, Алтанбулаг сумын “Орос даваа” гэх газар гарсан 6 ой, хээрийн гал түймрийг цурамд оруулсан.
Төв аймгийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 2, Алтанбулаг суманд 2 буюу нийт 5 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.
Дээрх түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагаас 429 алба хаагч, 31 автомашин, 2 нисдэг тэрэг, Хил хамгаалах байгууллагын 14 алба хаагч, 2 автомашин, Цагдаагийн байгууллагаас 10 алба хаагч, 1 автомашин орон нутгийн мэргэжлийн ангийн 279 хүн, 60 автомашин нийт 710 хүн, 94 автомашинтайгаар ажиллаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.