СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хөвсгөлийн нутаг, Булганы баруун хэсгээр ахиухан хэмжээний бороо орно

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 цагийн өмнө

Зургаадугаар сарын 28-29-нд шилжих шөнө Хөвсгөлийн нутгаар, 29-ний өдөр Хөвсгөлийн нутаг, Булганы баруун хэсгээр ахиухан хэмжээний бороо орно. 

Зургаадугаар сарын 29-нд Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы нутгаар бороо, усархаг аадар бороо, ялангуяа Хөвсгөлийн нутгаар бороо үргэлжилэн орох тул, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, уруйн үер, гол мөрний үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 16-18 хэм, өдөртөө 29-31 хэм дулаан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.