СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадам эхэллээ

Нийтэлсэн
9 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
9 цагийн өмнө

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадам Хүй долоон худагт ёслол төгөлдөр эхэллээ.

Тэртээх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй Монголын шашин, соёлын наадмыг сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын өвөрмөц бүтээгдэхүүн болгон хөгжүүлж ирсэн билээ. Энэ жилээс нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” болгон өргөн агуулгатай зохион байгуулж байна. 

 

Тус наадмыг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотоос жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Мөн жил бүрийн аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн. Тэгвэл энэ жилээс анх удаа нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтож байна. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой. Өндөр гэгээн Занабазар “Өргөө” нэрээр анх байгуулж байсан Улаанбаатар хот эдүгээ дэлхийн хотуудтай мөр зэрэгцэн өргөжин хөгжсөөр байна. Зуун жилийн турш тасраад байсан монголчуудын уламжлал, өв соёлын наадам . Даншиг наадам нь Монголын ард түмний эв нэгдэл, бидний түүхэн соёлын үнэт өвийг ирээдүй хойчдоо хадгалан үлдээх чухал арга хэмжээ болохын хувьд ард түмнийхээ эв нэгдлийг бадраахад наадмын утга учир оршино” хэмээв.

 

НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулж буй нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадам Хүй долоон худагт хоёр өдрийн турш үргэлжилнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.