СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

МТЗ: Бээжингийн зам харилцааны их сургуулийн удирдлагуудтай уулзалт хийв

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 цагийн өмнө

”Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун Бээжингийн зам харилцааны их сургуулийн Олон улсын харилцааны төв болон Зам тээврийн факультетын удирдлагуудтай уулзаж 2013 оноос хойших хамтын ажиллагааны үр дүнгээ хэлэлцэв.

Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх үүднээс шинээр хэрэгжиж эхэлж буй үйл ажиллагаагаа ахисан түвшинд хүргэхээр боллоо.

Мөн Олон улсын харилцааны төвд болон Зам харилцааны факультетын удирдлагуудад 130 жилийн ойг нь угтан 2013 оноос хойших төмөр замын нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд дэмжиж хамтарч ажилласанд талархлын батламж гардуулав.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.