СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2025-06-27

НИТХ-ын эмэгтэйчүүдийн зөвлөл амаржих газруудын удирдлагуудтай уулзаж санал солилцжээ

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 цагийн өмнө

Нийслэлийн ИТХ-ын Эмэгтэйчүүдийн зөвлөл амаржих газруудын удирдлагуудтай уулзаж үйл ажиллагаа, орчин нөхцөлтэй танилцаж, тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцжээ.

Уулзалтад НИТХ-ын төлөөлөгч, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Э.Хулан, төлөөлөгч, зөвлөлийн гишүүн Л.Хосбаяр, Л.Ариунтуяа, Б.Сэмжидмаа, Б.Мягмар, Ү.Оюунзул, Д.Ундармаа, Б.Ану-Үжин, Э.Одонтуяа нар оролцов. Уулзалтын эхэнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Х.Бат-Ирээдүй, “Өргөө” амаржих газрын даргын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Н.Батсайхан, “Хүрээ” амаржих газрын эмнэлгийн дарга Ш.Алтантуяа, “Амгалан” амаржих газрын захирал Ц.Батболд нар үйл ажиллагаа болон нөхцөл байдлын талаар танилцуулга хийсэн юм.

Түүнчлэн бөгөөд тухайн салбарын тулгамдсан асуудлыг сонсож, нөхцөл байдалтай танилцсанд талархаж буйгаа амаржих газрын удирдлагууд болон алба хаагчид илэрхийллээ. Амаржих газруудын хувьд харьцангуй нөхцөл байдал сайжирч байгаа хэдий ч , албан хаагчдын цалин, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд төсөв, санхүү хүрэлцдэггүй, төрийн байгууллагын уялдаа холбоо тааруу зэрэг тулгамдсан асуудлыг дурдлаа.

Харин НИТХ-ын Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс . Мөн эх хүүхдийн эсэн мэнд амаржих, нярайн эндэгдлийг бууруулах чиглэлээр ажиллахаас гадна өсвөр үеийн охидын хүсээгүй жирэмслэлт, амьгүй ургийн эндэгдлийг бууруулах, амаржиж буй эмэгтэйчүүдийн ялангуяа 40 наснаас дээш эмэгтэйчүүдийн төрөлт, төрөлтийн дараах сэтгэл зүйн тусламж үйлчилгээ зэргийг цогцоор нь сайжруулахад анхаарах, албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх боломж нөхцөлийг илэрхийлэх, гадаад харилцаа холбоогоо илүү сайжруулж олон улсын шинэ инновац технологийг цаг алдалгүй нэвтрүүлж, эмч, албан хаагчдынхаа мэргэжлийн ур чадварыг тогтмол дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэйг хэллээ. Түүнчлэн дээрх тулгамдсан асуудлын хүрээнд НИТХ-ын Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.