СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2025-06-27

"АРА ФЕСТ 2025" албан ёсоор эхэлээ

Нийтэлсэн
7 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
7 цагийн өмнө

АРА Фест 2025 нь 6-р сарын 24-нөөс 8-р сарын 3 хүртэл АРА Комплекст өдөр бүр үргэлжлэх ба өнөөдөр Зая Гэгээний хүрээ гэгээрэл бясалгалын арга хэмжээгээр албан ёсоор эхэлж байна.

АРА Комплексын хувьд соёл, спорт, энтертайнмент арга хэмжээнүүдийг зохион байгуулж аялал жуулчлалын олон төрөлт бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлэх зорилгынхоо хүрээнд шашны аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Зая Гэгээний хийд, Гандантэгчэнлин хийд, Амирлихуй хийдтэй хамтран АРА Комплекст Зая Гэгээний хүрээ гэгээрэл бясалгалын өдрүүдийг хамтран зохион байгуулж байна. Энэхүү гэгээрэл бясалгалын өдрүүдэд Булган хайрхны өвөрт  Зая Гэгээнтний анхдугаар болон дөрөвдүгээр дүрүүдийн гүдэнг залах ёслолыг бурхны шашин, хүндэт төлөөлөгчид, урилгаар хүрэлцэн ирсэн лам хуврагуудын хамтаар ёслол төгөлдөр үйлдсэн юм.

Ингэснээр шашны аялал жуулчлалаар дамжуулан жуулчдыг урсгалыг татах боломж үүсэж байгаа юм .

Зая Гэгээний хүрээ гэгээрэл бясалгалын өдрүүдийн эхний өдрийг тоймловол :

- 2025 оны 6-р сарын 24-с 8-р сарын 3 хүртэл үргэлжлэх АРА Фест 2025 өчигдөр Зая Гэгээний хүрээ гэгээрэл бясалгалын өдөрлөгөөр албан ёсоор нээлтээ хийлээ.

- Архангай аймгийн Цэцэрлэг хотын төв талбайд 16 метр өндөр, 13 метр өргөн зээгт наамал Богд Зонхова бурхны шүтээнийг залж ёслолын арга хэмжээг эхлүүлэв.

- АРА Комплекс дээр сүсэгтэн олныг хамарсан “Богд Зонховын даган соёрхол” номын авшгийг Гандантэгчэнлин хийдийн тэргүүн Хамба номун хан, Гэвш лхаарамба Жавзандорж хайрлалаа. Мөн Наро Банчэн хутагт Данзанлхүндэв гэгээнтэн тус арга хэмжээнд зориулсан “Дарь-эхийн жинан” айлдаж, сүсэгтнүүдэд номын дээд авшиг хүртээлээ.

- Оройн 18:00 цагаас АРА комплексын стадионд “Тунгалаг тамир” уртын дууны наадмын гала тоглолт болж, язгуур урлагийн гайхамшгийг сүсэгтэн олонд хүргэлээ. Энэ нь Монголын уламжлалт соёлыг түгээх, өвлүүлэх зорилготой соёлын арга хэмжээ байв.

2025 оны 6-р сарын 25-ны өдрийн ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

- 09:00 — АРА комплексын асарт Гандантэгчэнлин хийдийн номын багш нар сүсэгтэн олонд зориулсан бясалгалын хөтөлбөр, номын айлдвар, лекц, сургаал хүргэнэ. Бясалгалыг Д.Нямсамбуу гавж, А.Батцэнгэл гэвш нар удирдан явуулна.

- 12:30 — АРА комплексын стадионд Наро Банчэн хутагт Данзанлхүндэв гэгээнтэн “Дарь-эхийн жинан” айлдаж, сүсэгтэн олонд дээдийн номын авшгийг хүртээнэ.

- 12:30 — Морин тойруулгын “ARACUP 2025” олон улсын стандартад нийцсэн анхны цуврал уралдааныг зохион байгуулах бэлтгэл бүрэн хангагджээ.

Зуны сайхан өдрүүдээр Арын Сайхан Хангай нутгаар аялж амарч, АРА Фест 2025-р БҮГДЭЭРЭЭ ав тухтай үйлчлүүлэхийг урьж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.