СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
| 2025-06-27

УИХ-н гишүүн О.Батнайрамдал Оюутолгойн бүлэг ордтой холбоотой "Хянан шалгах түр хороо" байгуулах төсөл өргөн барьжээ

Нийтэлсэн
8 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
8 цагийн өмнө

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал санаачлан, “Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх”-тэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг УИХ-ын нийт 88 гишүүний хамт УИХ-ын даргад өргөн барьжээ. 

Оюунтолгойн бүлэг орд нийт таван лицензтэй. Гэтэл үүний хоёр лицензийг Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Онтре” компани эзэмшиж байна. Энэ компанийн эзэмшдэг лиценз нь Оюутолгойн бүлэг ордын нийт нөөцийн 30 хувийг агуулдаг. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдал дараах байр суурийг илэрхийлж байв. 

Тэрбээр "Оюутолгойн бүлэг орд дотор таван лиценз бий. Гурван бүлэг ордын “Оюутолгой” ХХК, Монгол Улсын Засгийн газар, "Рио Тинто" групп хамтран эзэмшдэг. Харин хоёр лиценз “Онтре” ХХК-ийн эзэмшилд 2004 онд очсон. Стратегийн ач холбогдол бүхий бүлэг ордын 34-50 хувийг төр хуулиараа эзэмших эрхтэй. Энэ хүрээнд дээрх таван лиценз хамаарна. Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Онтре” ХХК-ийн эзэмшдэг хоёр лиценз дээр хөрөнгө оруулалтын гэрээ одоо хүртэл хийгдээгүй байна. Тиймээс Засгийн газар маш яаралтай “Онтре” ХХК-тай хэлэлцээ байгуулах ёстой" хэмээж байв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
6 цагийн өмнө
116.206.83.106

Зөв шударга хүнээ тавьж шалгах хэрэгтэй шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.