Ховд бөхийн дэвжээний наадмын сорилго барилдаан өчигдөр Багахангай дүүрэгт боллоо. Сорилго барилдаанд Улсын аварга О.Хангай, Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын заан Б.Бат-Өлзий тэргүүтэй бөхчүүд зодоглосноос Аврагч спорт хорооны бөх, улсын аварга О.Хангай түрүүлж, Хилчин спорт хорооны бөх, улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэлээ.
Өнгөрсөн жилийн наадмаар хүнд бэртэл авсан Б.Пүрэвсайхан зааны хувьд бүтэн жилийн дараа барилдаж буй нь энэ юм.
Харин шөвгийн дөрөвт улсын заан Б.Бат-Өлзий, улсын харцага Г.Ганхуяг нар үлдэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.