Иргэн Д.Мөнх-Эрдэнэ, "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн гүйцэтгэх захирал асан Ж.Энхжаргалан нарт холбогдох хэрэгт шүүхээс 10 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, ес хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан.
Харин Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг түдгэлзүүлээд байсан юм.
Тэгвэл тус хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2025.06.26/ Нийслэлийн Эрүүгийн хэрийн Давж заалдах шатны шүүхэд болжээ. Шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Ингэснээр иргэн Д.Мөнх-Эрдэнэ, "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн гүйцэтгэх захирал асан Ж.Энхжаргалан нарыг ес хоног баривчилж, албадан сургалтад хамруулахаар болж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.