СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-26

ТБХ: 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Нийтэлсэн
9 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
9 цагийн өмнө

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2025.06.26/-ийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалынх нь хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ.

Экспорт, төсвийн орлого буурч, эдийн засгийн өсөлт саарсны улмаас 2025 онд нэгдсэн төсвийн орлого тасрахаар байгаа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагыг бий болгосон байна.

Түүнчлэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх зорилгоор төсвийн тодотгол хийж байгаа тул Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026- 2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн гэж хууль санаачлагчийн зүгээс танилцууллаа.

Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын даргын 2025 оны 192 дугаар захирамжаар байгуулагдсан Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, төсөв, төсвийн гүйцэтгэлийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, хэлэлцэн батлах, бусад хууль тогтоомжийн төсөвт үзүүлэх нөлөөллийг судлан санал, дүгнэлт боловсруулж Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлтийг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа танилцууллаа.

Ажлын хэсэг гадаад зээл, тусламж, улсын төсвийн хөрөнгө оруулалт нийгмийн салбарын төсөв, эдийн засаг, дэд бүтцийн салбарын төсөв болон төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн баталгаа, орон тоотой холбоотой мэдээлэлтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, гишүүдийг мэдээллээр хангах үүрэг бүхий дөрвөн дэд хэсгийг байгуулж ажилласан байна. Энэ хүрээнд төсвийн цаглабар, нийгмийн салбар, төрийн албан хаагчийн цалин, нийгмийн баталгаа, орон тоо, эдийн засаг, дэд бүтцийн төсөв, гадаад зээл, тусламж, улсын төсвийн хөрөнгө оруулалт зэрэгтэй холбоотой саналыг багцлан танилцуулав.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.