СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2025-06-26

Л.Энх-Амгалан: П.Наранбаяр аа "Би үхэхээр чи үх" гэж улс төр хийж болохгүй

Нийтэлсэн
10 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
10 цагийн өмнө

Боловсролын сайд П.Наранбаярын “Өмнөх сайдын үед хэрэгжүүлсэн төслийг үргэлжлүүлж 120 сургуульд санхүүжилт шилжүүлсэн нь үнэн" гэх мэдэгдэлд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан дараах байр суурийг илэрхийлжээ. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: 

-Төрийн ажлыг "Би үхэхээр чи үх" гэдэг ойрын зайн улстөрөөр хийж болохгүй.

Өнөөдөр Боловсролын сайд П.Наранбаярын хийсэн “Өмнөх сайдын үед хэрэгжүүлсэн төслийг үргэлжлүүлж 120 сургуульд санхүүжилт шилжүүлсэн нь үнэн” гэдэг гөлөг төөрүүлсэн мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье.

Миний эхлүүлсэн боловсролын 6 шинэчлэлийг нураачихгүй аваад явчих байх, нэг кабинетийн сайд юм даа гэж аль болох дэмжиж, харж, хүлээж явлаа. Даан ч дотроо хүлээж, хүсэж байсан итгэл талаар болж байна.

2023 оныг "Сургалтын байгууллагын менежментийг дэмжих жил" болгон зарлаж УИХ-ын гишүүн Ж.Галбадрахын өмчилж, П.Наранбаярын менежмент хийдэг “Шинэ Монгол” сургуулиар менежмент хийлгэх тухай нэг ч тушаал гаргаж, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахын эзэмшлийн ТББ руу нэг ч төгрөгийг шилжиж байгаагүй гэдгийг албан ёсоор хариуцлагатайгаар мэдэгдье.

Цаашид П.Наранбаярын боловсролын 6 шинэчлэлийг хэрхэн нурааж байгаа талаар УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралд баримттай хэлэх болно.

Намайг ажиллаж байх сүүлийн 5 жилд Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой энэ жилийнх шиг гомдол, бодит пакт хэзээ ч гарч байгаагүй. БҮТ-ийн дарга Ганбат гэж мэргэжлийн залууг чөлөөлж, ХҮН намынхаа мэргэжлийн бус төлөөллийг авчирч тавьсны гай нь олон зуун хүүхдүүдийн ирээдүй, урам зоригоор тоглосон үйл явдал болсон гэдгийг хатуу хэлье.

Улс төрөө хүүхдүүдээс хол хий, боловсролын салбараас бүр хол очиж хий. Битгий хүүхдүүдийн ирээдүйд, боловсролын шинэчлэлд ХҮН-ийрхүү бүү ханд гэж ХҮН-ий удирдлагуудад болон П.Наранбаярт хандаж хатуу хэлье гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Лхагва
8 цагийн өмнө
116.206.83.106

Энэ пизда боловролыг самраад Юнителийн баахан дата төсвийн мөнгөөр шахаад, лаборатори сургуулийг байхгүй болгсон, багш нарын бусад олон нэмэгдлийг үгүй хийсэн хар мөртэй муруй амтай, худлаа попордог гөлөг дөө.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.