Өмнөговийн Гурвантэст үер бууж дөрвөн гэр, нэг машин усанд автжээ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шугшаа, Мөргөцөг, Тост, Хөв, Мод үржүүлэг хорооллуудад 06.25-ны өдрийн 15:05-16-20 цагийн хооронд усархаг бороо орчсны улмаас айлын гэр, хашаа, автомашин усанд автаж зарим гэрүүд урссан гэх дуудлагыг онцгой байдлын алба 06.25-ны өдрийн 16:40 цагт хүлээн авчээ. 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 67 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Тост”, “Мөргөцөг” хорооллуудад нийт дөрвөн гэр үерт автаж нурсан, иргэн А-гийн “Приус-20” суудлын автомашин усанд автсан байсныг татан гаргажээ. Мөн 20 иргэн /үүнээс 12 хүүхэд/-ийг нүүлгэн шилжүүлж, баригдаж байгаа 40 айлын орон сууцны байрны зоорийн давхарт орсон усыг мотопомпоор соруулан гаргасан гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.