Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийг яаралтай горимоор хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалт явуулахад, санал хураалтад оролцсон гишүүдийн 67.5 хувь нь дэмжлээ.
Өчигдөр Засгийн газраас УИХ-д Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон эдгээртэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг өргөн мэдүүлсэн билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.