СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-06-25

МИАТ ТӨХК Улаанбаатар-Шанхайн чиглэлд шууд нислэг эхлүүлнэ

Нийтэлсэн
12 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
12 цагийн өмнө

Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь 2025 оны долдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн Улаанбаатар-Шанхай чиглэлийн хуваарьт шууд нислэг эхлүүлнэ.

Шанхай хот руу шууд нислэгтэй болсноор Монгол, Хятадын хоорондын аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч, зорчигчдын зорчих нөхцөл илүү хялбар болж байгаа нь онцлох ач холбогдолтой бөгөөд МИАТ ТӨХК нь олон улсын нислэгийн сүлжээгээ шат дараатай өргөтгөж байгаа бөгөөд Шанхайн чиглэл нь зорчигчдод ая тухтай, найдвартай, шууд нислэгээр үйлчлүүлэх шинэ боломжийг нээж байна.

Нислэгийн дэлгэрэнгүй хуваарь болон тасалбарын талаарх мэдээллийг www.miat.com, албан ёсны Facebook хуудас @MIAT.Official.Page, тасалбар түгээврийн төвүүд, болон 11-333-999 лавлах утсаар авч болно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.