УИХ-ын гишүүн С.Ганбаатарын охиныг Ерөнхийлөгчийн тэтгэлгээс хассан гэх асуудал болон бусад цаг үеийн асуудлаар Боловсролын сайд П.Наранбаяраас тодруулав.
Боловсролын сайд П.Наранбаяр:
-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 201.1-д “Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга, эсхүл түүний эхнэр, нөхөр, хүүхэд төрөөс ямар нэг хөнгөлөлт эдлэхийг хориглосон байгаа. 2023 онд энэ хуулийг баталсан. Үндсэн хуулийг амьдруулах нь нарийвчилсан хуулиар зохицуулагддаг. Дээд сургуульд элсэх асуудал бол хүний эрхийн асуудал хүүхэд бус. Гишүүний охины асуудлыг сарын өмнө мэдэгдсэн гэж ойлгосон.
360 хүүхэд өөрсдийн материалтай танилцана гэсэн хүсэлтээ илэрхийлсэн байна лээ. Энэ удаагийн шалгалтыг мэргэжлийн хүмүүс боловсруулсан. Цагдаа, тагнуулын хяналтад явдаг ажил. Сайд шалгалтад юу ирэх гэж байгааг мэдэх ямар ч боломж байхгүй. Хоёрдугаарт, Шалгалтын материал задраагүй нууцаа хадгалж чадсан. Өнгөрсөн жилийн элсэлтийн шалгалтын дүнтэй харьцуулаад үзээрэй, яг л дүйсэн дүн гарсан байна лээ. Ямар учраас хууль бус гэж үзээд байгааг ойлгохгүй байна. Элсэлтийн шалгалтыг дахин зарлавал тэнцсэн байгаа хүүхдүүдийн эрх ашиг л давхар хөндөгдөнө. Жишээлбэл математикийн шалгалт өгсөн хүүхдүүдийн 52 хувь нь босго 490 оноогоо давчихсан байгаа. Ер нь цаашид шалгалтын чанар сургалтын хөтөлбөрийг олон улсын стандарт руу чиглүүлэх, сурах бичигтэйгээ уялдаад явах ёстой. Мөн уралдаант шалгалт гэдгийг та бүхэн анхаараарай. Энэ бол энэ жил төгсөж байгаа бүх хүүхэд шалгалтад тэнцэнэ гэсэн үг огт биш. Хөнгөнөөсөө хүндэрсэн даалгавруудын хольц орж ирж байгаа. Чадсанаас нь эрэмбэлэгдээд явна. Бүгд 100 хувь их дээд сургуульд элсэж орно гэж дэлхийн хаана ч байдаггүй биз дээ. Өвөл дахин элсэлтийн шалгалт явагдах боломжтой гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зөв л тайлбарласан бна.