СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-06-25

Хүчтэй салхины улмаас хоёр айлын гэр нуржээ

Нийтэлсэн
11 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
11 цагийн өмнө

Увс аймгийн Ховд сум болон Архангай аймгийн Хайрхан суманд хүчтэй салхи гарсны улмаар гэр нуржээ.

Тодруулбал, Увс аймгийн Ховд сумын Ховд багийн “Олон нуурын дунд хөх-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 260 км-т, сумын төвөөс хойд зүгт 60 км-т/ 06.21-ний өдрийн 16:30 цагийн орчимд салхины хурд 16-22 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурсны улмаас 6 ханатай гэр нурсан тухай мэдээллийг хүлээн авчээ. Тус сумын харьяат иргэн Д-ийн 6 ханатай гэр нурж унасан тухай мэдээллийг 06.24-ний өдрийн 15:40 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ.

Архангай аймаг, Хайрхан сум Могой багийн “Тогоон хадны-Өвөр" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 190 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 22 км-т/ 06.22-ны өдрийн 17:00 цагийн орчимд салхины хурд 12-15 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурсны улмаас гэр нурж унасан тухай мэдээллийг хүлээн авчээ. Тус сумын харьяат малчин Р-ийн 5 ханатай гэр нурж унасан тухай мэдээллийг 06.24-ний өдрийн 14:25 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.