Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сайжруулсан зүлэг дээр хиймэл бороо оруулж, бөхчүүдийг барилдуулан туршиж байна.
Монголын Үндэсний Бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав:
-Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны бэлтгэл ажлыг олон өдөр хангадаг. Байгалийн зүлэг тарихаар арав гаруй өдөр олон морьд, урлагийн арга хэмжээ бэлдэж, байгалийн зүлгийг сүйтгэх асуудал бий. МҮБХ-ноос чанар стандартын шаардлага хангасан зүлэг тавих хүсэлт илэрхийлсэн. Өмнө жилийн зүлэг дүүргэлт байхгүй байсан. Дунд нь стандартын дагуу хийдэг элс байгаагүй. Мөн хиймэл зүлгийн үсний хуванцар материал нь илүү халтиргаатай байсан. Энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүгээс зүлгийг сайжруулж хийсэн байна. Бөхчүүд ирж тест хийлээ. Бороо ороход ямар ч зүлэгт халтиргаа үүснэ. Шинэ зүлгийг Цогтцэций сумын 100 жилийн ойн хүрээнд авч тавьсан. Ойгоор манай бөхчүүд очиж барилдсан. Тэгэхэд бас бороо орсон байсан. Үзүүр түрүүнд үлдсэн бөхчүүд сайн гэж байсан. Монгол Улсад байгаа хамгийн сайн зүлэг л энэ байгаа. Монголд хариуцлагат эзэн байдаггүй.
Бөхчүүд 10-15 жил бэлтгэл хийж, оргил үе нь нэг жил дээрээ таардаг. Өнгөрсөн жил халтирч, эрүүл мэнд амжилтаараа хохирсон бөхчүүдийн өмнө хариуцлага хүлээх хүн байхгүй, зүлэг солигдоод өнгөрч байгаа. Байгалийн зүлэг тарих боломжгүй гэдгийг дахин илэрхийлье гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.