Б.Бат-Эрдэнэ: П.Наранбаяр сайд та огцрох өргөдлөө өөрөө өг!
Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой маргаан, хэл ам дагуулсаар байна.
18 настай хүүхдүүдэд ахадсан агуулгатай шалгалт авсан гэсэн шүүмжийг багш нар ч, сурагчид ч хэлж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа анх удаа ам нээж "Боловсролын сайд П.Наранбаярыг огцрохыг шаардаж байна. Сайд та салбараа самраад хаячихлаа!" гэсэн бол, энэ удаад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ байр сууриа ийн хатуу илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Бүтэн салбар хариуцсан Монгол төрийн сайд ийм зүйл яриад суудаг байж болохгүй. Энэ болбол зарчим. Төр өөрөө зохион байгуулж байгаа үйл ажиллагаандаа хариуцлагатай байх ёстой. Хариуцлага хүлээх ёстой. Дөнгөж төгсөж байгаа хүүхдүүддээ Боловсролын Сайд нь ийм үлгэр үзүүлж болохгүй. П.Наранбаяр сайд та огцрох өргөдлөө өөрөө өг. Үгүй бол огцруулах асуудлыг бид хөндөнө. Энэ бол зарчим гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.