Ж.Золжаргал:
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:
-Миний мэргэжил бол дулааны инженер. Би сүүлийн арван жил ярьж байгаа зүйл бол утааны эсрэг арга хэмжээ бол түлш биш ээ, харин дулаалга юм. Надад ашиг сонирхол байдаг бол би барилга руу орно гэсэн үг.
Хятадаас хагас кокс авахад хоёр зүйлд санаа зовоод байгаа юм. Хоёрдугаарт, хайран мөнгө! 226 тэрбум төгрөг гэдэг маш их мөнгө. Гадаад валютын нөөц муу байгаа энэ үед гадаад руу мөнгө гаргаад угаасан нүүрс авах нь. Хоёрдугаарт, шинэ, танил биш, хэрэглэж байгаа түлшийг хэдэн зууны мянган айлд тараана гэдэг урьдчилан таах аргагүй эрсдэл авчирч болно. Лабораториор хянагдсан гээд байгаа. Амьдрал таашгүй. Юу ч гарч ирж болно шүү дээ.
Б.Чойжилсүрэн Эрчим хүчний сайд болоод нүүрсний салбарынхныг хүлээн авч уулзсан юм. Би тэрэн дээр "Бидэнд сайн чанарын чулуун нүүрс байна. Түүнийг шигшээд, бөндгөр болгочиход шахмал түлшнээс ялгаагүй. Хатуу чулуун нүүрс үнслэг багатай бол шигшээд хэрэглэхэд болно. Шигшүүхийн доор үлдсэн нунтгаар шахмал түлш үйлдвэрлэдэг болохоос сайхан гялгар хар нүүрсийг жигд шигших нь адилхан. Хоёрдугаарт, хагас коксын үйлдвэр барья. Химийн маш олон бүтээгдэхүүн гарна. Эсвэл цахилгаан станц барьж болно гэхээр ашиглаад үзтэл утаа гарна. За энэ бүтэхгүй юм байна гэнэ. Тэгэхээр түлштэй ноцолдох бол мухардал юм байна" гэж хэлсэн.
2018 оноос ЭХЯ-наас захиалаад шигшсэн, чулуугүй доор нь үлдэж байгааг нь барьцалдуулагчаар шахмал түлш хийнэ. Тэр нь үнслэг бага байх. 3/1 нь шатдаггүй. Шатдаггүй учраас угаартаад байдаг байхгүй юу.
Тавантолгой дээр байгаа эрчим хүчний нүүрсийг угаагаад, үнслэгийг 10 гялгар хар юмаар түлш хий 700 хэдэн мянгаар ч бил үү их гайгүй үнээр Дийлэхгүй болохоор өвөл яах билээ гэдэг асуудал гардаг. Би болохоор шууд том, жижгээр нь шигшэж байгаад хийвэл түлш болно.
Эхэн үедээ яагаад утаа бага байсан бэ гэхээр нэгдүгээрт, түлшний орц өөр байсан. Хоёрдугаарт, хэрэглээ багассан байхгүй юу. Тоотой үйлдвэрлээд, хязгаартай картаар өгдөг байсан.
Нэг дарга аягүй сэтгэлээрээ ажиллаж байсан чинь өөр дарга гарч ирээд шахаа хийгээд, хяналтгүй болсон.
Монголчууд өөрсдийн хийсэн түлшийг хэрэглэе л дээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.