СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Усархаг бороо хоёр цаг үргэлжлэн орно

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 цагийн өмнө

Цаг уурын байгууллагаас өгсөн мэдээллээр 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 16:20 цагаас 19:00 цаг хүртэл Улаанбаатар хотод 53-60мм хур тунадас буюу түр зуурын усархаг аадар бороо орох урьдчилсан төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл, усархаг бороо 2 цаг орчим үргэлжилнэ.

Нийслэлийн 9 дүүргийн Онцгой байдлын хэлтэс, нийслэлийн Аврах ангиуд үер, усны дуудлагаар ажиллах зориулалт бүхий мотопомп /дугуйт/ 12, жижиг помп 36, бохир ус зайлуулах 50 насос зэрэг нийт 98 тоног төхөөрөмжтэй бэлэн байдалд байна.

16:30 цагийн байдлаар нийслэлийн Шуурхай штабт үер усны холбогдолтой дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.