СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Аав нь хүүхдээ аврах гэж байгаад усанд осолдож амиа алджээ

Нийтэлсэн
8 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
8 цагийн өмнө

Зуны халуун өдрүүдэд гол, мөрний эрэгт амарч, зугаалж байгаад усанд осолдох тохиолдол их гардаг. Үүнээс сэргийлэхээр цагдаа, онцгой байдлын байгууллагаас эргүүл зохион байгуулдаг ч иргэдийн хайхрамжгүй, хэнэггүй зангаас болж, хүүхэд, насанд хүрэгчид амиа алдах явдал гарсаар буй юм. Ийм харамсалтай явдал өнгөрсөн баасан гарагт гурван удаа гарсныг онцгой байдлын байгууллагынхан бүртгэжээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг, Гачууртад бага насны хүүхэд Туул голын усанд орж байгаад живсэн байна. Энэ тухай мэдээлэл өнгөрсөн баасан гаргийн 14.25 цагийн үед онцгой байдлын байгууллагад ирсний дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж ажиллан, осол болсноос хойш цаг гаруйн дараа 16 настай хүүгийн цогцсыг уснаас гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Мөн энэ өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг дахь шинэ гүүрний орчимд Сэлэнгэ мөрний эрэгт амарч байсан найман хүний нэг нь усанд осолдсон тухай дуудлага 12.55 цагийн үед онцгой байдлын байгууллагад ирсэн байна. Тус аймгийн Цагааннуур сумд оршин суудаг есөн настай хүү мөрний усанд живэх үед аав нь аврах гэж ороод амиа алдсан гэнэ. Хүүг хамт аялж явсан хүмүүс нь аварч Сэлэнгэ мөрний эрэгт эсэн мэнд гаргасан бол орон нутгийн онцгой байдлын газрын аврагчид усанд эрэн хайх ажиллагаа явуулж, аавынх нь цогцсыг хоёр цаг гаруйн дараа олж цагдаагийнханд хүлээлгэн өгсөн аж.

Тус аймгийн нутаг, Орхон гол энэ өдөр 15 настай охин осолдож нас баржээ. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг, Рашаант тосгоны Цагаан тохой гэдэг газар хоёр хүүхэд Орхон голын усанд орж байгаад нэг нь живснийг Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Сайхан сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн ажилтнууд, сумын Эрүүл мэндийн төв, орон нутгийн иргэд, ар гэрийнхэнтэй нь хамтран эрэн хайж буй аж.

Энэ мэт харамсалтай ослууд удаа дараа гарч буй учраас аагим халуун үргэлжилж байгаа энэ өдрүүдэд гол, мөрний эрэгт зугаалахдаа анхаарал болгоомжтой байхыг ОБЕГ-аас анхаарууллаа. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

shvree
8 цагийн өмнө
116.206.83.106

nabbssnnsn

Зочин
7 цагийн өмнө
116.206.83.106

Эрэгтэй хүнд их хатуу гэж сонсож байсан шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.