СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хэт халалтын улмаас гэнэтийн үерт дайруулахгүй байхыг сэрэмжлүүлэв

Нийтэлсэн
9 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
9 цагийн өмнө

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт өчигдөр /2025.06.22/ 18:45-19:50 цагийн хооронд дуу цахилгаантай аадар бороо оржээ.

Үүний улмаас нийт 13 гэр, 9 хашаа, 1 аж ахуй нэгж, байгууллагын барилга үерийн усанд автсан байсныг аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 25 метр шуудуу татаж, үерийн усны урсгалыг өөрчлөн, далан шуудууг нээх ажлыг зохион байгууллаа.

Ойрын өдрүүдэд буюу энэ сарын 23-нд ихэнх нутгаар, 24, 25-нд нутгийн зүүн хагаст +30 градусыг давж халж, уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул, гэнэтийн үерийн аюулаас сонор, сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

Иймд гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын голдирол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх, орон сууцны хорооллын гарааш, В1 давхар руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах, үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих, өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байхыг анхааруулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.