ХХОАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болж байна. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, О.Амгаланбаатар, Б.Пунсалмаа, Г.Очирбат нар санаачлан ажиллаж эхэлжээ.
УИХ-ын гишүүн Г.Очирбат:
-ХХОАТ-ыг нэг хувь болгох хуулийн төслийг санаачилсан. Хуулийн хэлэлцүүлэг болж байна. Хэмнэгдэж байгаа 9 хувь иргэдэд үлдэнэ. Өнөөдөр дандаа иргэдээсээ авъя гэдэг бодлого явж байна. Үүнийг одоо өөрчлөх ёстой. Ардчилсан намын гишүүдийн зүгээс иргэдээ, хүнээ бодсон хуулийн төслүүдийг санаачилж, оруулж ирж байгаа. Ингэж өөрчлөлт хийхгүй бол төр хэтэрхий том болчихсон. Давхардсан чиг үүрэг 20 хувьтай байна. Татвараар цалинждаг асар их хүн байна. ТӨҮГ гэж маш үрэлгэн газар байна. Төсөв, ажиллах хүч, хөгжилтэй холбоотой асуудлуудыг энэ ордонд ярих ёстой. Төсвийг задлаад харах юм бол зардлын 74-76 хувь нь зөвхөн урсгал зардал байгаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.