УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан төсвийн тодотголын асуудлаар мэдээлэл өгөв.
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан:
-Хүүхдийн мөнгө, цалин тэтгэвэр, тэтгэмжийн мөнгө нь 10.9 их наяд төгрөг байдаг. Энэ мөнгөнд төсвийн тодотгол огт хамаагүй. Харин цаана нь үлдэж байгаа 15 их наядаас тодотгол хийж байгаа. Хөрөнгө оруулалтын 8 их наяд төгрөгөөс төрийн хэмнэлтийн хуулиар 535.9 тэрбум төгрөг хэмнэгдэж байгаа.
Уг хэмнэлтэд Эрүүл мэндийн сайдын багцаас 69.9 тэрбум төгрөг, Хот байгуулалт барилга орон сууцжуулалтын сайдын багцаас 36.6 тэрбум төгрөг, Боловсролын сайдын багцаас 33.7 тэрбум төгрөг, Зам тээврийн яамны сайдын багцаас 33.4 тэрбум төгрөг, Соёл, спорт аялал жуулчлалын сайдын багцаас 19.7 тэрбум төгрөг, бусад сайд нарын багцаас 342.7 тэрбум төгрөг нийт 535.9 тэрбум төгрөгийг төсвийн хэмнэлтэд тооцно.
Төрийн байгууллагуудын тэвчиж болох зардлыг хэмнэж, хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, арга хэмжээг хэмнэлтийн горимоор үргэлжлүүлэх, хэрэгжиж эхлээгүй хөтөлбөр, арга хэмжээний зардлыг бүрэн хэмнэх, цомхон, чадварлаг, бүтээмжтэй, цахим төрийг бий болгох арга хэмжээний хүрээнд нийт 1.9 их наяд төгрөгийг хэмнэхээр тооцсон. Төрийн байгууллагуудын тэргүүн дэд, дэд, орлогч дарга нарын тоог бууруулах өөрчлөлтийн төслийг боловсруулсан.
Төрийн өндөр дээд түвшний зочин төлөөлөгч хүлээн авах, Төрийн өндөрлөгүүдийн гадаад айлчлалаас бусад гадаад албан томилолтын болон зочин төлөөлөгч хүлээн авах, төрийн бүх шатны байгууллагын тавилга, эд хогшил, урсгал засварыг тэвчих, төрийн цэргийн байгууллагаас бусад байгууллагын тээвэр шатахуун, дотоод албан томилолтын зардал зэргийг хэмнэхээр тооцсон гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.