СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-20

🔴LIVE: Т.Аубакир: Манай яамны төсвөөс 4 орчим тэрбумыг танахаар болж байна

Нийтэлсэн
8 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
8 цагийн өмнө

"Манай яамны төсвөөс 4 орчим тэрбумыг танахаар байна. Түүнчлэн 533 ажилтанг цомтгохоор байна. Энэ нь жирийн ажлаа хийгээд явж байгаа төрийн албан хаагч гэхээсээ илүүт чиг үүрэг нь давхардсан, удирдах албаны албан тушаалтнууд байгаа" гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хэллээ.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир:

-Засгийн газрын хуралдаанд яамны байр суурийг илэрхийлсэн. Төсвийн тодотголын хүрээнд орон тоо хасагдаад ирэхээр энэ жил тэтгэвэрт гарах 7000 гаруй иргэн байна. Эдгээр иргэд 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжээ авах ёстой. Энэ асуудлыг нь шийдэж өгөх ёстой шүү гэдгээ илэрхийлсэн. Улсын төсөвт 250 гаруй тэрбум төгрөг суучихсан байгаа. Хоёрдугаарт, Ажилгүйдлийн даатгалын сангаас 86.1 тэрбум төгрөг гарахаар байгаа. Энэ мөнгийг төсөв дээрээ тодотгох ёстой гэдгийг хэлсэн. Мөн манай салбарт 4.4 тэрбум төгрөгийн хэмнэлт гарахаар байгаа. Бүтээн байгуулалт нь эхлээгүй, тендер зарлаагүй. Салбарын тухайд 533 ажилтанг цомтгохоор байна. Гэхдээ энэ нь жирийн ажлаа хийгээд явж байгаа төрийн албан хаагч гэхээсээ илүүтэйгээр чиг үүрэг нь давхардсан, удирдах албаны албан тушаалтнууд байгаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.