СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-06-20

Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ

Нийтэлсэн
9 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
9 цагийн өмнө

Энэ өдрүүдэд Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газрыг нэгтгэж Онцгой байдлын албыг байгуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Онцгой байдлын албаны ойн хүндэтгэлийн ёслолд оролцлоо.

Тэр бээр,  төр, засаг, түмэн олныхоо өмнө хүлээсэн нэр хүндтэй бөгөөд  хариуцлагатай үүргээ чин шударгаар биелүүлж байгаа алба хаагчид болон гэр бүл, үр хүүхдүүдэд төрийн нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Гамшиг осол, аюул, эрсдэлээс ард түмнийхээ амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалахын төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж,

Аюул осол, сорилт бэрхшээл, байгалийн гамшиг тулгарахад нийтээрээ сэтгэл зүйн бэлтгэлтэй байж, улс үндэстнээрээ нэгдэн нягтарч, хүндрэл, бэрхшээлийг даван туулах, сөрөн тэсвэрлэх чадавхтай байх зорилгоор “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги” боловсруулж байгаа юм.

Энэ стратегийг батлуулан хэрэгжүүлэхэд Онцгой байдлын байгууллагын манлайлал, хүчин чармайлт чухал болохыг тэмдэглэлээ.

Манай оронд тохиолдсон нийт аюулт үзэгдэл, ослын 80 орчим хувь нь хүний санамсар болгоомжгүй үйлдлээс хамааралтай байгаа гэсэн судалгаа байдаг.

Иймээс ард иргэдээ соён гэгээрүүлэх, аливаа аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд бэлэн байлгах, иргэний үүргээ биелүүлэхэд нь туслах шаардлагатайг хэллээ.

Хиймэл оюун, дижитал харилцаа, тоон өгөгдөл, сансрын болон орон зайн мэдээллийн технологи ашиглах, эрэн хайх, аврах ажиллагаанд гал унтраагч робот, нисгэгчгүй нисэх төхөөрөмж нэвтрүүлж, алба хаагчдын ажлыг хөнгөвчлөх, амь нас, эрүүл мэндийг хамгаалах нь чухал гэдгийг онцоллоо.


Албаны хэмжээнд өнгөрсөн хугацаанд аврах тусгай зориулалтын хувцас хэрэглэлийн хангалтад 8.8 тэрбум, тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийн хангалтад 18.7 тэрбум төгрөг зарцууулжээ.

Хувцасны хангалт 19.6 хувь, техник, тоног төхөөрөмжийн хангалт 29.4 хувиар нэмэгдсэнээр тусгай зориулалтын хувцасны хангалт 38.2 хувь, техник, тоног төхөөрөмжийн хангалт 44.7 хувьд хүрчээ.

Гал унтраах, аврах ажиллагааны тусгай зориулалтын автомашин, техник, тоног төхөөрөмжийн хангалт 63 хувьтай байна.  Офицер бүрэлдэхүүний цалин 103 хувь, ахлагч бүрэлдэхүүний цалин 117 хувь нэмэгдсэн.

2025-2028 онд аврах ажиллагааны багаж хэрэгслийн хангалтыг 60, тусгай зориулалтын хувцас хэрэглэл 85, гал унтраах автомашин 65, холбоо, зарлан мэдээллийн тоног төхөөрөмжийн хангалтыг 80 хувьд хүргэх юм.

Онцгой байдлын байгууллага “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд   2030 он хүртэл 10 сая мод тарьж ургуулах зорилт тавин ажиллаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.