СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-06-20

🔴Н.Тавинбэх: “ДЦС-3”-ын барилгын засварын ажилд 16 тэрбум шаардлагатай

Нийтэлсэн
8 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
8 цагийн өмнө

Эрчим хүчний яамны ТНБД Н.Тавинбэхийг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлж, "ДЦС-III"-т бүрэн эрхт төлөөлөгчөөр томиллоо.

"ДЦС-III"-т бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавинбэх:

-“ДЦС-3”-ын осол, технологийн зөрчилтэй холбоотой асуудалд Засгийн газраас шуурхай арга хэмжээ авч, салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, онцгой дэглэм тогтоосон. Хуулийн дагуу онцгой дэглэм тогтоосон газар Засгийн газраас бүрэн эрхт төлөөлөгч томилдог. Миний бие томилогдсон.

Ослоор гэмтсэн тоног төхөөрөмжүүдийг импортоор авдаг. Ажлын хэсэг энэ төрлийн үйлдвэрлэл явуулж, угсралтын ажил хийдэг гурван улсын 11 компанид хүсэлтээ хүргүүлсэн. .

Салбар үнэ тарифаас болж алдагдалтай ажилласаар байгаа, цахилгааны үнэ нэмсэн боловч хангалттай хэмжээний орлого олоогүй байна. “ДЦС-3”-ын осолд нэмэлт их хэмжээний санхүүжилт хэрэгтэй. Тиймээс санхүүжилтийг Засгийн газар шуурхай шийдвэрлэх ёстой.

Төсвийн тодотголтой холбоотойгоор эхний ээлжинд “ДЦС-3”-ын гэмтэлд төсөв нь гарсан, дотооддоо тодорхойлж болох ажлуудын нэмэлт санхүүжилтийг хүссэн. Барилгын засвар, дулааны эх үүсвэрийг орлох хэмжээнд нэмэлт арга хэмжээ авахтай холбоотой зардлуудын төсвийг гаргаж хүргүүлсэн. Үүнд урьдчилсан байдлаар 16 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.