СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-19

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн хэлэлцүүлгийг хойшлууллаа

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 цагийн өмнө

Б.Түвшин нарын 41 гишүүний санаачилсан Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн хэлэлцүүлгийг хойшлууллаа.

УИХ-ын Б.Түвшин нарын гишүүд Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан.

Хуулийн төсөлд:

1. Монгол Улсын өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд, хүнтэй Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээ байгуулах ажил, үйлчилгээ эрхлэх хүнийг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулагчаас хасаж, гэрээний орлогыг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах;

2. Ажил олгогч ажилтанд олгох хоол, унаа, орон сууцны ашиглалтын төлбөр, түлээ, нүүрс худалдан авахад зориулан мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлтийг цалин, түүнтэй адилтгах орлого болон нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах

3. Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг ажилтны нэгэн адилаар тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээ тогтоохоор тус тус тусгажээ.

Өнөөдрийн чуулганы хуралдаанаар тус хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүдийн зүгээс Засгийн газраас өргөн мэдүүлэх хуулийн төсөлтэй хамтатган хэлэлцүүлэх нь илүү үр дүнтэй гэж хэллээ. 

Ингээд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Намын бүлгүүдэд танилцуулаагүй, байнгын хороон дээр сайтар хэлэлцээгүй шууд оруулж ирсэн. Хэлэлцэхийг хойшлуулах нь зөв. Ийм олон хүний аж, амьдралтай холбоотой хуулийг сайтар боловсруулж хамтран хэлэлцэх нь зүйтэй" гэлээ.

Улмаар УИХ-ын гишүүн Б.Түвшин, зорилгоор, өнөөдрийн хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргав.

Горимын саналыг гишүүдийн олонх дэмжсэнээр ирэх долоо хоногт хэлэлцэхээр болов. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.