СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-06-19

СХД-ийн 30 дугаар хороонд 640 хүүхдийн сургуулийн барилга угсралтын ажил 70 хувьтай үргэлжилж байна

Нийтэлсэн
9 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
9 цагийн өмнө

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Тус сургуулийн барилга нь А, Б, В блок бүхий цутгамал төмөр бетонон араг бүтээцтэй, зоорьгүй 3 давхар байхаар төлөвлөгдсөн. Барилгын төмөр бетон арагт бүтээц, гадна болон дотор ханын өрлөг шаврын ажил, гадна эрдэс хөвөн дулаалга болон метал фасадны ажлууд бүрэн дууссан. Одоогоор барилгын дотор засал болон гадна түшиц хана, тохижилтын ажлууд хийгдэж байна. Тус сургуулийн барилгыг “Хөшиг уул” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналт хэрэгжүүлэн ажиллаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.