СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-19

Б.Пүрэвдорж: Эмэгтэй гишүүн рүү битгий дайр VS П.Сайнзориг: О.Номинчимэг та хоёрыг ямар харилцаагаар гайгүй гэдгийг мэдэхгүй

Нийтэлсэн
4 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 долоо хоногийн өмнө

Чуулганы хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүд асуулт асууж дууссан. Байнгын хорооны саналаар зарчмын зөрүүтэй 30 саналд санал хурааж байна. Санал хураах явцад гишүүд зарим санал дээр эсрэг байр суурь илэрхийлэв.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг, УИХ-ын гишүүн П.Сайнзориг нар зарчимын зөрүүтэй санал дээр санал зөрөлдлөө. 

УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж:

- Хөдөөгөөс хотод ирж байгаа автомашины татварыг үүгээр байхгүй болгох гэж байна гэж үзээд байх шиг байна. Тэгээд л олон юм яриад яваад байна.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: 

-Дэд дарга Б.Пүрэвдорж таныг хариуцлагатай байхыг шаардаж байна. Иргэдийн төлөөлөгч зөвхөн татвар тогтоодоггүй. 330 сумын эрх байхгүй болох талаар би хэлсэн. Та бол парламентад алиалагч хийдэг хүн. Та хуулийг буруу хэлж тайлбарлаж байна. Битгий андуураад байгаарай.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Шинээр бүрдсэн 126 гишүүнтэй парламентын нэг онцлог энэ байгаа юм. Гишүүд өөрсдийн мэргэшсэн асуудал дээр ихээхэн идэвхтэй оролцдог. Тухайлбал, нийт гишүүдийн 25 хувь нь хуульч гишүүд байна. Хуульч гишүүд маань хуулийн төслөө зөвхөн өөрсдийн өнцгөөс бус улс орны эрх ашгийн үүднээс харж, саналаа нэгтгэмээр байна. гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Энэ нэг Сайн зориг гэдэг юм яг нянбактер шигээ түрэмгий зан гаргана шүү балиар хэрүүлч

Зочин
4 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Өнөөдөр буюу 2025оны 6-р сарын 19 нд УИХ 10 цагт эхэллээ. Гайхалтай. Харамсалтай нь гишүүдийн 50 хувийн ирцтэй. УИХ-ЫН дарга Амарбаясгалан ирцийн хувийг 90% аас дээш болгож цагтаа эхэлдэг болбол ажил урагшилж ард түмэн үнэлнэ.

Халзаа
4 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Тэр зарим юун дээрээ гаагуу вэ мах пуужгээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.