Хэнтий аймгийн Мөрөн сумын нэгдүгээр багийн нутагт "Суудлын автомашин онхолдож, нэг хүн нас барсан байна" гэсэн дуудлагыг онцгой байдлын алба зургаадугаар сарын 18-ны өдрийн 19:43 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Б-гийн “Приус-30” загварын суудлын автомашин онхолдож иргэн М /27 настай, эмэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсан тул 20:37 цагт цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хайран сайхан дүү минь ямар эрт явчивдаа