УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан шинээр томилогдсон сайд нарт хандаж үг хэлэв.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-УИХ-ын гишүүд Дэгийн тухай хуулийн хүрээнд ажлаа явуулна. УИХ-ын гишүүдийг үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх байдалд хүндэтгэлтэй хандаж, минутыг нь нэмж өгөх зэргээр уян хатан явж ирсэн. Энэ нь хавтгайрсан хэлбэр рүү орж байна. Иймд зарчмынхаа, дагуу Дэгийн хуулиараа явна. Парламент эмх цэгц зарчимтай, нээлттэй ил тод байх юм бол олон нийт сэтгэл хангалуун байх нөхцөл бүрдэнэ. Хоёрхон хоногийн өмнө бүх суудал нь дүүрэн, сууж байсан гишүүд орж ирж суухгүй болоод эхэлж байна. Энэ нь Засгийн газрын гишүүд анхны чуулганы хуралдаандаа ирц бага байна. Засгийн газрын гишүүд пүрэв, баасан гарагийн чуулганы хуралдаандаа оролцох учиртай. УИХ-ын олон нийт хариуцлагатай ажиллахыг шаардаж байгаа. Энэ шаардлагын хангуулах нь хурал даргалагч миний үүрэг. Сайд нар чуулганы хуралдаанд хүндэтгэлтэй хандахыг үүрэг болж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.