Урин дулаан болохтой зэрэгцээд зарим байгууллагад хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын холбогдох дүрэм, журам зөрчигдөж хүний амь, эрүүл мэнд хохирох хэрэг, зөрчил нэмэгддэг. Ийм хоёр ч хэрэг өнгөрсөн өдрүүдэд гарлаа.
Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээвэр-5” ОНӨААТҮГ-т механикч нь осолдож нас барсан хэрэг энэ сарын 16-ны 21.30 цагийн үед гарсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Үүний дагуу Баянгол дүүргийн Цагдаагийн газрын II хэлтсийнхэн хэргийг шалгаж буй аж. Тус компанид ажилладаг эх сурвалжууд “Зорчигч тээвэр-5” автобус баазын сэлбэгийн агуулахын дээврээс хяналтын механикчаар ажилладаг М гэх залуу унаж нас барсан. Дээврийн цоорхой зэргийг шалгаж яваад халтирч унасан бололтой” гэсэн юм.
Тэгвэл өнгөрсөн мягмар гаргийн 14.00 цагийн үед “ДЦС-4” ТӨХК-ийн зүүн талд байрладаг “Эвт төмөр” компанийн ажилчин цахилгаан гүйдэлд цохиулсны улмаас амиа алджээ. “Эвт төмөр” ХХК-ийн туслах ажилчин 58 настай Б автомашины тэвш дээрх хогийг ус шүршиж цэвэрлэж байх үедээ ийнхүү харамсалтайгаар нас барсан гэнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Монгол хүний амь нас ийм дорой шд кк