СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-18

Б.Чойжилсүрэн: Сэргээгдэх эрчим хүчний гурван төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэл ажил хангагдаж байна

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 цагийн өмнө

УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат “2019 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, сэргээгдэх эрчим хүчний зөвшөөрлийг сонгон шалгаруулж өгдөг болсон. Хуульд өөрчлөлт орсноос хойш нэг ч зөвшөөрөл олгогдоогүй, төсөл хэрэгжээгүй байна. Үүнээс болж гадна дотны хөрөнгө оруулалт зогсож байна” хэмээн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс тодруулав.

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:

-2019 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт орж, тендерээр буюу уралдаант сонгон шалгаруулалтаар төсөл хэрэгжүүлэхээр орсон. Түүнээс хойш шинээр тусгай зөвшөөрөл бичигдээгүй байгаа нь үнэн. Гол шалтгаан нь нар болон салхины цахилгаан станц барьсан тохиолдолд чадлаа аль нэг газар нөөцлөх учиртай. Нөөцлөх боломжтой, агшин зуурт маневрлах чадвартай газ болон усан станцууд байхгүй учир өнөөдрийн байдлаар тусгай зөвшөөрөл, төслүүд явахгүй байгаа.

Гэхдээ сүүлийн үед Вьетнам Улсын хөрөнгө оруулалттай компани 400МВт-аар 4 цагийн туршид эрчим хүч гаргаж чадах баттерей станцуудыг дөрвөн байршилд өөрсдийн хөрөнгө оруулалтаар барихаар болсон. .

Нэгдүгээрт, Баруун бүсэд 60МВт-ын нарны цахилгаан станц, 180 МВт цагийн багтаамжтай баттерей хураагуурын станцын тендер зарлахаар төслийн бэлтгэл ажлыг хангаж байна.

Хоердугаарт, Зүүн бүсийн эрчим хүчний системд холбогдохоор 55МВт-ын нарны цахилгаан станц, 25МВт-ын баттерей хуримтлалуур эзэлхүүн нь 70 МВт цагийн багтаамжтай байхаар хоёр багц тендер зарлахаар бэлтгэл ажил хийж байна.

Гуравдугаарт, Дэлхийн банк олон улсын санхүүгийн корпорацтай хамтран 180МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станцын төслийг өрсөлдөөнт сонгон шалгаруулалтыг 2025 оны хоёрдугаар хагасаас 2026 оны эхний хагаст багтааж зарлана. Сэргээгдэх эрчим хүчний тухайд дээрх гурван төслийн бэлтгэл ажил хангагдаж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.