СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-06-18

🔴LIVE: Х.Нямбаатар: Шахмал түлшээ болиод коксожсон нүүрс худалдаж авбал 300 тэрбум төгрөг хэмнэнэ

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
5 цагийн өмнө

"Шахмал түлшээ болиод коксожсон нүүрс худалдаж авбал 300 тэрбум төгрөг хэмнэнэ. Үндэсний хорооноос тогтоол гарсан. Тус тогтоолыг хэрэгжүүлэхээр ажиллана" гэж Хотын дарга Х.Нямбаатар хэллээ. 

Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар:

-Засгийн газрын хуралдаанд төсвийн танилцуулга явагдаж байна. Улаанбаатар хотын төсөв Монгол Улсын нэгдсэн төсвийн бүрэлдэхүүн хэсэг учраас Сангийн яамнаас оруулж ирж байгаа төслийн хүрээнд төсвийн тодотгол хийгдэнэ. Нийслэлийн төрийн албан хаагчийг 9 хувиар бууруулна.

Угаагаагүй, өндөр илчлэгтэй нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлэх нь буруу гэж эрдэмтдийн зөвлөлийн дүгнэлт гарсан. Өнгөрсөн жилүүдэд маш олон иргэд угаартаж нас барсан. Үндэсний хорооноос хагас кокс нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлэх нь хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдалд эерэг нөлөөтэй гэдэг тогтоол гарсан. Тус тогтоолыг хэрэгжүүлнэ.Шахмал түлшээ болиод коксжсон нүүрс худалдаж авбал 300 тэрбум төгрөг хэмнэнэ гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.