"Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар хоол, унааны мөнгөнөөс шитгэл авдгийг болиулах боломжтой болно" гэж УИХ-ын гишүүн О.Номинчимэг хэллээ.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг:
-Гишүүдийн өргөн барьж байгаа тус хуулийн төсөлд нэг удаагийн шинжтэй ажил гүйцэтгэх гэрээ, хөлсний гэрээгээр ажиллаж байгаа хүмүүст нийгмийн даатгалын шимтгэл тооцохгүй. Ялангуяа ахмад настнуудад цагийн ажил хийхэд нийгмийн даатгалын шимтгэл авах шаардлагагүй гэж үзэж байна. Ажил олгогч болон ажилтан яг ижил тэнцүү нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Ажил олгогчийн хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр бүхэл дүнгээр нийгмийн даатгалын шимтгэлийг ажилтны цалингаас бодож өгдөг. Энэ нь тухайн ажилтан хөдөлмөр эрхлэхгүй болох тэтгэвэрт гарлаа гэхэд орж ирдэггүй. Илүү өгч байгаа мөнгө нь даатгалын тогтолцоо гэхээсээ илүүтэйгээр татварын шинж чанартай байна. Энэ шударга бус байдлыг засаад өөрт өгдөг болно. Унаа хоолны мөнгөнөөс шимтгэл авах ёсгүй гэдэг өөрчлөлт орж байгаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.