СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-06-18

🔴LIVE: МҮЭХ-ны гишүүд: МҮЭ-ийн холбоо УИХ-ын гишүүнийг бэлддэг шат дамжлаг болсон, үүнийг өөрчлөх цаг болсон

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
5 цагийн өмнө

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгууллаа. Тэдний зүгээс МҮЭХ-ны удирдлагуудад шаардлага хүргүүлж, их хурлаа нээлттэй хийхийг шаардав.

МҮЭХ-ны гишүүдийн төлөөлөл:

-Үйлдвэрчний эвлэлийн байгууллага гишүүн төвтэй байх ёстой. Гэтэл өнөөдөр МҮЭ ялзарсан байна. . Уул нь тус холбооны ерөнхийлөгч ажилчдынхаа эрх ашгийг хамгаалдаг, цалин, нийгмийн даатгалын асуудлыг нь өөрчлөх ёстой. Энэ ажлаа хийхгүй, энэ байшинд шигдээд суугаад байна. Хэсэгхэн хүний эвлэл болчихоод байна.

-Бид 200 мянган хүний хүссэн ерөнхийлөгчтэй болохыг шаардаж байна. Бид дараагийн УИХ-ын гишүүнийг гаргамааргүй байна. Бид улс төргүйгээр эрх ашгаа хамгаалуулмаар байна. Их хурал нь хэзээ болох нь тодорхойгүй байна. Нээлттэй болгож өгөхийг шаардаж байна. Төлөөллийнхөө тоог нэм. Үйлдвэрчний эвлэлийн хөрөнгийг зарж үгүй хийх бүлэглэл бий болсон. Энэ бүгдийг бид зогсоохыг хүсэж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.