"Дараагийн Засгийн газар боомтын асуудлаа орхигдуулахгүй байх гэдэгт найдаж байна" гэж УИХ-ын гишүүн, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга асан Б.Тулга хэллээ.
УИХ-ын гишүүн, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга асан Б.Тулга:
-Төрийн ажил тасралтгүй явах ёстой. Шинэ засгийн газар байгуулагдаж байна. Дөнгөж сая Боомтын сэргэлтийн үндэсний хорооны даргын тамгыг ерөнхий сайдад гардуулан өглөө. Дараагийн Засгийн газар боомтын асуудлаа орхигдуулахгүй байх гэдэгт найдаж байна.
Боомтын сэргэлт нь Шинэ сэргэлтийн бодлогын хамгийн гол бодлого байсан. Үүний хүрээнд Монгол Улсын гадаад өргөтгөх, боомтуудын бүтэц, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд олон ажил хийж хэрэгжүүлсэн. Тоон үзүүлэлт ч үүнийг нотолж байгаа. 2023 онд эрдэс баялгийн экспорт 69.6 сая тонн, 2024 онд 83 сая тоннд хүргэсэн. Долоон боомт дээр менежмент дээр хэлэлцээр хийж, хөрш орнуудтайгаа сайн харилцсаны үндсэн дээр ийм амжилт гаргасан гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ямарч хэрэггүй газар, давхардал юу ч хийхгүй, авилгал нэхсэн л хүмүүс байдаг