СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монгол Улс–БНХАУ-ын ӨМӨЗО-ны худалдаа, хөрөнгө оруулалтын 5 дахь удаагийн форум болно

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 цагийн өмнө

Монгол Улс–БНХАУ-ын ӨМӨЗО-ны худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны 5 дахь удаагийн форум 2025 оны 6-р сарын 26-нд Улаанбаатар хотноо болно.

Энэхүү форум нь хоёр орны бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, төрийн болон хувийн хэвшлийн төлөөллүүдийг нэгтгэж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготой юм. Энэ удаагийн чуулганд Монгол Улс Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 200 орчим бизнес эрхлэгч оролцохоор урьдчилсан байдлаар мэдэгдээд байна. Цахим худалдааны сүлжээ, эрүүл мэнд, аялал жуулчлал, хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, барилга, барилгын материал үйлдвэрлэл, нүүрс, болон хийн бүтээгдэхүүн, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбаруудын хүрээнд салбар хэлэлцүүлэг болон ганцаарчилсан B2B уулзалтууд зохион байгуулагдана.

Мөн уг арга хэмжээний үеэр Монгол, Хятадын оролцогчид дээрх салбаруудад хөрөнгө оруулах, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж байгаа тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

  • Хэзээ: 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 14:00 цагаас МҮХАҮТ-ын Их Танхимд болно.
  • Холбоо барих: Утас: 77277070/6/, 88802623 Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.