СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2025-06-17

НИТХ-ын дарга А.Баяр дэлхийн аварга “Royal dance” хамтлагийн бүжигчдийг хүлээн авч уулзжээ

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 цагийн өмнө

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Латин бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр насны ангилалд алтан медаль хүртсэн “Royal dance” хамтлагийн бүжигчдийг хүлээн авч уулзжээ. 

Тодруулбал, “Royal dance” хамтлагийн бүжигчид Португалийн Брага хотод зохион байгуулагдсан WDSF Хореографик латин бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож залуучууд болон насанд хүрэгчдийн ангилалд түрүүлж, хос алтан медалийн эзэд болсон билээ.

НИТХ-ын дарга А.Баяр “Royal dance” хамтлагийн дасгалжуулагч багш ОУХМ О.Эрдэнэ-Очир болон бүжигчдийг хүлээн авч уулзан, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж, үе тэнгийнхэндээ урлаг соёлоор дамжуулан үлгэр дуурайлал үзүүлж буйг талархал илэрхийлж, баяр хүргэлээ.

Дасгалжуулагч О.Эрдэнэ-Очир Брага хот дахь тэмцээний өмнөх бэлтгэлийн заалны зардлыг НИТХ-аас дэмжлэг үзүүлж ажилласанд мөн талархал илэрхийлж, цаашдын тэмцээн уралдаандаа баг тамирчдаа илүү сайн бэлтгэлээр хангаж ажиллахаа илэрхийллээ. Учир нь 20, 30 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчдад хамгийн тулгамддаг асуудал нь томоохон бэлтгэлийн заал байдаг гэдгийг онцлов. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.