СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-17

🔴LIVE: Т.Аубакир: Нийгмийн хамгааллын салбарт томилогдож байгаагаа өнөөдөр мэдсэн

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 цагийн өмнө

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар Т.Аубакирыг томилно.

УИХ-ын гишүүн Т.Аубакир:

-Манай намын удирдлагын түвшинд шинэ засгийн газарт үндэсний цөөнхийн төлөөллийг оруулах нь зөв гэдэг зүйлийг яригдсан байсан. Мэдээж Ерөнхий сайдын хувьд салбар салбарт нь мэргэжлийн хүмүүсийг томилох зарчим баримталсан байх. Нийгэм хамгааллын салбар маш том салбар. Тиймээс нэг дор бүгдийг нь өөрчлөх боломжгүй. Оновчтой хоёроос гурван ажлыг барьж авсан ажлаа дуустал хийнэ гэж бодож байна.

Тухайлбал, тэтгэврийн сан доголдолтой байгаа. Үүнийг тогтвортой болгох хүрээнд хувийн тэтгэврийн санг оруулж ирнэ..

Миний хувьд хөдөө аж ахуйн салбарын хүн. Итгэл хүлээлгэвэл ажиллана гэдгээ илэрхийлсэн гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Казак гөлөг
5 цагийн өмнө
116.206.83.106

Шаа л даа бадмаа минь өнөө өглөө мэдсэн ч гэх шиг. Хуцна биз

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.