Шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний талаар УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваагаас байр суурийг нь сонслоо.
УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа:
-УИХ-д Үндэсний эвсэл дөрвөн гишүүнтэй. Хуралдахад цаг нэг их орохгүй. Том намын шийдвэрийг харж байж, бид яаралгүй шийдвэрээ гаргах нь зүйтэй.Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр илүү тодорхой мэдээлэл өгөх байх.
Засгийн газрын бүтцийн санал УИХ дээр ороод ирнэ. Тэр үед олон мэдээлэл тодорхой болно гэж бодож байна.
Төр цомхон, ил тод байх нь зүйтэй. Хуулиа баривал МАН дангаараа засаглах ёстой ч төрийн тогтвортой байдлыг хангах үүднээс хамтралыг дэмжих нь зүйтэй гэдэг хувь гишүүний байр суурьтай байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.