“АРА ФЕСТ 2025” гурав дахь жилдээ цар хүрээгээ улам тэлж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, олон улсын нэртэй уран бүтээлчид, Монголын бүх үеийн одод, үндэсний өв соёлын гайхамшгийг нэгтгэсэн цогц арга хэмжээ болж АРА Комплекс, Архангай аймагт 2025 оны 6-р сарын 24-нөөс 8 сарын 3-ны хооронд зохион байгуулагдах гэж байна.
“ARA FEST 2025 наадмын гол зорилго бол Монголын язгуур өв соёлоос эхлээд орчин үеийн урлагийн бүхий л төрлийг дэмжин, дэлхийн дэвжээнд таниулах, тэр дундаа үзэсгэлэнт Архангай нутгаа аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх явдал юм. Бид энэ жил зөвхөн хөгжмийн наадам гэхээсээ илүүтэй гэр бүл, найз нөхдөөрөө ирж оролцон, мартагдашгүй дурсамж бүтээх цогц орчныг бүрдүүлэхээр зорьж байна хэмээн зохион байгуулагчдын төлөөлөл онцоллоо.
АРА ФЕСТ 2025
● Дэд бүтцээ улам сайжруулж, боловсон ариун цэврийн байгууламж, нарны эрчим хүчний эх үүсвэр, 8 метр өндөртэй хамгийн том гулсуур, 300 метрийн “зип лайн” байгуулсан ба олон улсын стандартын богино зайны морин тойруулга үйл ажиллагаагаа эхлүүлнэ.
● АРА ФЕСТ 2025 7, 8-р сарыг дамнан үргэлжлэх бөгөөд долоо хоног бүр өөр өөр төрлийн арга хэмжээгээр дүүрэн байх юм.
● Майхантай аялагчдад зориулсан тусгай бүсүүд, аяллын шинэ шийдэл болох унтлагын капсулуудыг анх удаа нэвтрүүлж байгаагаараа онцлог юм.
ОЛОН УЛСЫН АРГА ХЭМЖЭЭНҮҮД:
● Мас-рестлингийн ДАШТ (8-р сарын 1-3): Олон Улсын Мас-рестлингийн Холбоотой хамтран Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнийг анх удаа Монголд, АРА Комплекст зохион байгуулна. Энэ нь наадмын нэр хүндийг олон улсад таниулах түүхэн үйл явдал болох юм.
● Монгол, Солонгосын соёлын өдрүүд (7-р сарын 16-17): Дэлхийд алдартай Өмнөд Солонгосын DJ SODA уригдан ирэхээс гадна Монголын домогт KIWI, GALA, Wasabies хамтлагууд эргэн нэгдэж, DJ Miu, DJ Asuri нарын хамт K-Pop, M-Pop-ын гайхамшигт тоглолтыг бэлэглэнэ.
МОНГОЛЫН РОК, ПОП, ХИП ХОП ОДОД НЭГЭН ДОР:
● “Носталжик үдэш” поп шоу (7-р сарын 13) - Өнгөрсөн цаг үеийн алтан мөчүүдийг эргэн санаж, зүрхэнд хоногшсон аялгуунууд, дулаан уур амьсгал дунд гайхалтай үдшийг
● “Анир Продакшн”-ны Симфони оркестр DJ лазер шоу (7-р сарын 14) – “Anir Mongolian Pop Orchestra”-ийн уран бүтээлчдийн сэтгэл татам симфонийг орчин үеийн DJ лазер шоу, хүчирхэг хэмнэлтэй хослуулсан гайхалтай тоглолт
● АРА Амьд хөгжмийн фестиваль (7-р сарын 18-20): Монголын рокын ноён оргил Никитон, Нисванис хамтлагаас эхлээд A-Sound, Lemons, Bulsara, The Royal Heartaches зэрэг 20 гаруй шилдэг хамтлаг гурван өдрийн турш амьд хөгжмийн эрч хүчийг мэдрүүлнэ.
● ХИП ХОП Фестиваль (7-р сарын 25-27): Gee, Vandebo, Mrs. M, Big Gee, Гинжин тэргүүтэй хип хоп урлагийн манлайлагчид залуусыг байлдан дагуулсан тоглолтоо хийнэ.
● Mongol Country Music (8-р сарын 1-3): America's Got Talent шоуны од, дуучин Энх-Эрдэнэ, дуучин Baatar нарын оролцох кантри хөгжмийн наадам нь өвөрмөц, тухтай орчныг бүрдүүлнэ.
ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛЫН МАНЛАЙЛАЛ:
● Зая Гэгээний хүрээ гэгээрэл бясалгалын өдрүүд (6-р сарын 24 - 25) – Богд Зонхова бурхны 16 метр өндөр, 13 метр өргөнтэй зээгт наамал шүтээн, Зая гэгээнтний анхдугаар болон дөрөвдүгээр гүдүнг засч янзалсан
● Тунгалаг Тамир Уртын Дууны Фестиваль (6-р сарын 24): Уртын дууг түгээн дэлгэрүүлэх зорилготой тус наадамд МУГЖ Б.Батмэнд, Г.Энхбаатар, Л.Банзрагч тэргүүтэй үе үеийн шилдэг дуучид, “Хөсөгтөн”, “Язгуур” хамтлаг болон Архангай аймгийн 19 сумын дуучид оролцож, язгуур
урлагийн их өргөөг нээнэ.
АДРЕНАЛИН БА АДАЛ ЯВДАЛ:
● Авто спортын наадам (8-р сарын 1-3): Дрифт, Драг, Ралли, Оффроад гэсэн дөрвөн төрлөөр Монголын шилдэг тамирчид хурд, хүчээ сорих автомото спортын наадам зохион байгуулагдана.
● Бусад: АРА Цамхаг, Зиплайн, Солонгон гулсуур, Пэйнтбол зэрэг нэмэлт хөтөлбөрүүд наадмын турш үйлчилнэ.
АРА ФЕСТ 2025 ӨДӨР БҮРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА:
● "АРА Цамхаг"-т гарч, өндрөөс буух "Зиплайн", "Солонгон гулсуур"-аар гулгах.
● Найз нөхдөөрөө "Пэйнтбол" тоглож, багаараа өрсөлдөх.
● Орчин үеийн унтлагын капсулд байрлан тав тухтайгаар, зугаатайгаар амрах;
Энэхүү дэд бүтэц, нэмэлт хөтөлбөрүүд нь наадмыг жинхэнэ амралт, зугаалгын цогцолбор болгож байгаа бөгөөд оролцогчдын тав тухыг хангах зорилгоор орчин үеийн стандартад нийцсэн, нэг дор олон хүн хүлээн авах хүчин чадалтай ариун цэврийн байгууламжийг шинээр ашиглалтад оруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.