УРАНЫГ ГАЗАР ДООГУУР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ БУЮУ АЮУЛГҮЙ, ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж мэргэжилтнүүд үзэж байна. Энэ технологи нь газрын гүнд орших ураны хүдэрт тусгай уусмал шахаж, хүдрийг газар дээр гаргалгүйгээр уусган, зөвхөн уусмал хэлбэрээр дээш соруулж авах арга юм.
Ингэснээр:
Энэхүү арга нь Франц, Канад, Казахстан, Австрали зэрэг ураны тэргүүлэх олборлогч орнуудад олон арван жил хэрэглэгдэж ирсэн найдвартай туршлагатай технологи юм. Казахстан улс өнөөдөр дэлхийд уран олборлолтоор тэргүүлж байгаа нь ч энэ технологийн шууд үр дүн гэж үздэг.
Монголд ажиллах ураны төсөл ч мөн энэ аргыг сонгож байгаа бөгөөд хөрс, ус, агаарыг хамгаалах, орон нутгийн орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх зарчимд тулгуурлан хэрэгжих юм. Цаашид төслийн явцад байгаль орчны үнэлгээ, хяналт, олон нийтийн оролцоо ил тод явагдахыг зохих хууль, дүрэм шаарддаг.
МОНГОЛТОЙ ИЖИЛ НӨХЦӨЛТЭЙ КАЗАХСТАН УРАН ОЛБОРЛОЛТООР ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЖ БАЙНА
Хэдхэн арван жилийн өмнө ураны салбарын хөгжлөөр ижил түвшинд байсан Монгол, Казахстан хоёр өнөөдөр огт өөр чиглэлд хөгжиж байна. Тухайлбал, Казахстан улс 2000-аад оны эхнээс ураны салбарт гаднын хөрөнгө оруулалт, орчин үеийн технологийг оновчтой ашигласнаар дэлхийд уран олборлолтоор №1 байр эзлэх болжээ.
Казахстан өнөөдөр жилд 20,000 тонноос дээш хэмжээний уран олборлож, дэлхийн нийт нийлүүлэлтийн 40 орчим хувийг дангаараа хангаж байна. Тус улс ураны олборлолтоо байгальд хамгийн ээлтэй гэж тооцогддог газар доогуур уусган олборлох (ISL) технологиор бүрэн шилжүүлсэн нь амжилтынх нь гол түлхүүр болжээ.
Монгол Улсад ч мөн ижил төрлийн ураны нөөцүүд бий. Гэвч олон нийтийн үл ойлголцол, бодлогын тогтворгүй байдал, мэдээллийн хомсдол зэрэг шалтгаанаар энэхүү салбар хангалттай хөгжөөгүй хэвээр байна.
Уг нь Монгол улс ч Казахстантай адил:
Өнөөдөр Монголын өмнө ураны салбарыг ил тод, хариуцлагатай, олон нийтийн оролцоотойгоор хөгжүүлэх, Казахстаны жишгээр нүүрстөрөгч багатай эрчим хүчний ирээдүйд хөрөнгө оруулах түүхэн боломж байна.
Иргэдэд үнэн бодит мэдээлэл өгч, байгаль орчны аюулгүй байдалд хяналт тавин, дэлхийн жишигт нийцсэн ураны төслийг хэрэгжүүлэх нь зөвхөн эдийн засгийн бус, эрчим хүчний аюулгүй байдал, геополитикийн бие даасан байдлын чухал үндэс юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.