СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хүүхэд аврахаар ус руу ороод өөрөө живж, нас баржээ

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 цагийн өмнө

Живж байсан 9 настай хүүг 36 настай эрэгтэй аврах гэж ус руу ороод өөрөө энджээ. 

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар багийн “Шинэ гүүр” гэдэг газар "Сэлэнгэ мөрөнд живж байсан хүүхдийг аварсан, эрэгтэй хүн живж" гэх дуудлага Онцгой байдлын газарт зургаадугаар сарын 16-ны өдрийн 19:05 цагт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн 36 настай, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн харьяат иргэн  9 настай хүүг Сэлэнгэ мөрөнд живж байхад нь аврахаар ороод өөрөө живсэн харамсалтай хэрэг гарсан байжээ. Аврагчид уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж 3 метрийн гүнээс цогцсыг 20:46 цагт олж, гаргажээ.

Иймд урин дулааны улирал эхэлж, иргэд гол усанд ихээр ордог тус анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.