СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-06-16

Монгол VS Солонгос эх оронч үзэл

Нийтэлсэн
9 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Админ
9 цагийн өмнө

Кино, хөгжмийн урлагаар соёлын довтолгоо хийдэг байсан бол одоо үйлчилгээний салбар нь орж ирж байна. Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн чанар муу гэх хандлагыг сэтгэлгээнээсээ авч хаях цаг аль хэдийн ирсэн. Дотоодын үйлдвэрлэл нь зөвхөн эдийн засгийн өсөлтийг дэмжээд зогсохгүй, тусгаар тогтнолыг хамгаалах стратегийн ач холбогдолтой. Соёл, бизнесийн салбар дахь солонгосчуудын нөлөөлөлд тодорхой хэмжээнд, боломжит түвшинд хязгаар тавьж, үндэсний дархлаа, дотоодын зах зээлээ хамгаалах шаардлага зүй ёсоор тулгаар байна.

Монголд Солонгосоор овоглосон бүх зүйл “од” болно. Солонгос хоолны газар зочид буудал үйлчилгээний төвүүд л хамгийн сайн гэсэн ойлголттой болжээ. Жижиглэн худалдааны сүлжээ дэлгүүр GS25, CU-гээс эхлээд Тү лэ жүр, E март гэх мэтчилэн дурдвал Солонгосоор овоглосон олон сүлжээ, бизнес Монголд байна. Зөвхөн хүнс, хоол үйлдвэрлэл, жижиглэн худалдааны чиглэлийн бизнесүүдийг дурдахад л ийм байна. Үүний цаана эм, эмнэлгийн үйлчилгээ, хувцас, гоо сайхан, зочид буудал, барилга гээд олон салбарт солонгосчууд шууд болон дам байдлаар ноёрхлоо тогтоосоор байна. Уншигч та гадаадын бизнес монгол ихээр бий болох нь манай улсад нэмэртэй биш гэж үү гэж бодож байна уу? 

Соёл нийгмийн салбар дахь солонгосчуудын нөлөөллийг хэмжиж үнэлэхэд бэрх. Орчин үеийн хүүхэд залуус солонгосоор амьсгалж байна. Солонгос соёлын нөлөө 2000 оноос манай улсад дэлгэрч, 2010 оноос К-поп урлагаар үргэлжилсэн. Big Bang хамтлагийн гишүүн Taeyang зургаадугаар сарын 21-нд Цэнгэлдэхэд тоглолтоо хийхдээ өөрийн улсын брэнд бүтээгдэхүүн болох “Теrrа” шар айргийг сонгосон. Импортын бүтээгдэхүүн нь хил гааль, тээвэр, цаг агаарын өөрчлөлт зэргээр дамжин ирэхэд амт, чанараа алддаг нь ойлгомжтой.

Солонгосчууд үндэснийхээ бүтээгдэхүүнийг илүүд үзэж, улсдаа үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг авч хэрэглэж заншсан. . Солонгос залуус биднээс илүү эх оронч байна.

Харин бид хэр зэрэг үндэсний үзэлтэй вэ? Бид эх оронч байхын тулд эх орондоо бүтээсэн бүхнийг хэрэглэж занших ёстой юм.Хэрэглээ, худалдан авалт нь иргэдийн хандлага, амьдралын хэмнэлд ч нөлөөлдөг. Улс орны хөгжил дэвшлийн нэгэн чухал шалгуур нөхцөл нь үндэсний үйлдвэрлэл. . Дотоодын үйлдвэрлэл нь зөвхөн эдийн засгийн өсөлтийг дэмжээд зогсохгүй, тусгаар тогтнолыг хамгаалах стратегийн ач холбогдолтой. Тиймээс Солонгос соёлын нөлөө хүч түрж буй яг одоогийн нөхцөлд бидний амин чухал үүрэг бол соёл уламжлалаа хамгаалах, үндэсний гэсэн бүхнээ сурталчлах ажлыг нэгдсэн бодлогоор хэрэгжүүлж, үндсэрхэг, эх оронч хандлагыг бий болгох явдал юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.