СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-16

🔴LIVE: Ардчилсан намаас Ерөнхий сайд Г.Занданшатарт бодлогын шаардлага хүргүүлнэ

Нийтэлсэн
8 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
8 цагийн өмнө

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн /2025.06.16/ хурлаар "Үндэсний статистикийн хорооны" мэдээллийг сонсжээ. Түүнчлэн Х.Тэмүүжин нарын УИХ-ын 20 гишүүн 2025.05.30-ны өдөр өргөн мэдүүлсэн "Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар гишүүдэд мэдээлэл өгчээ. 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Төлбөрийн тэнцэл, гадаад худалдаа зэрэг сэтгэл эмзэглэм олон мэдээллүүд дуулдлаа. Ялангуяа хөдөөгийн айл өрхийн бодит орлогын хэмжээ 2019 оныхоос багассан гэдэг сэтгэл эмзэглэм мэдээлэл гарсан байна. Эдийн засаг өсөөд төсөв тэлээд байгаа хэр нь иргэдийн бодит орлого яагаад буурчхав гэдэг нь өнгөрсөн цаг хугацааны эдийн засгийн алдаатай бодлогын үр дүн гэж үзэхээс аргагүй. Хоёрдугаарт, эрчим хүчний нөхцөл байдлын талаар мэдээлэл авах байсан. Гэтэл салбар хариуцаад, ирээд мэдээлэл хийх сайд байхгүй байна. Гуравдугаарт, шинээр томилогдсон Ерөнхий сайдад бодлогын шаардлага хүргүүлнэ.

Авлигын индексээр Монгол Улс 42 байраар ухарсан. Эдийн засаг дахь төрийн оролцоо салбар бүрд асар ихэссэн. Иргэдийн ахуй амьдрал, хэрэглээний барааны үнэ, бодит орлоготой холбоотой шаардлагуудыг Монгол Улсын Ерөнхий тавьж байна. Түүнчлэн эрчим хүчний салбарт үүсээд байгаа нөхцөл байдлын талаарх тодорхой шаардлагуудыг тавьж байна.

Дөрөвдүгээрт, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Х.Тэмүүжин нарын 20 гаруй гишүүдийн өргөн бартсан хуулийн төсөл. Б.Түвшин нарын гишүүдийн өргөн барьсан Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл. Монгол улсад шийдэх асуудал олон байна. Гэтэл УИХ-д хэлэлцэх асуудалгүй болчихоод байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.